2006 онд байгуулагдсан Америкийн "Twitter Inc" компанийнхан нэг удаад бичих тэмдэгтийн тоог 10 мянга хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна хэмээн мэдээллийн Re/code портал мэдээлжээ.
Өнөөдөр хэрэглэгчид нэг удаад 140 тэмдэгт л бичиж байгаа. Харин 2016 оны эцэс гэхэд энэ хязгаар өөрчлөгдөж магадгүй байна.
Re/code-ийн мэдээлснээр бол Сан-Францискод байрладаг компанийн албан байр энэ мэдээллийн мөрөөр ямар нэгэн тайлбар хийгээгүй гэнэ.