2016 онд Америкийн зах зэээлд зарагдаж буй хамгийн аюулгүй машинуудыг тодруулжээ.
Америкийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүрээлэнгээс гаргасан энэ жагсаалтад 48 төрлийн брэндийг оролцуулсан бөгөөд шинжээчид эдгээр машины краш-тест болон орчин үеийн аюулгүйн системээр үнэлгээг гаргасанн аж.
Жагсаалтын нэгдүгээр байрт “Toyota” компанийн “Prius” болон “Camry”, “Highlander”, “Siennа”, “RAV4” загварууд орсон бол хоёрдугаарт “Honda”-гийн “CR-V”, “Fit”, “Civic”, “Accord” орсон байна. Харин гуравдугаар байрт “Volkswagen”-ы “Passat”, “Golf” багтжээ.