АНУ-ын гаалийн ажилтнууд их хэмжээний хуурамч лууван хилээр гаргах гэж байсныг зогсоожээ. Хэрэгтнүүд лууван мэт харагдах 3000 ширхэг орчим "мансууруулагч лууван" Мексикийн хилээр нэвтрүүлэхийг оролдсон ба энэ нь 500 мянган ам доллартой тэнцэж байгаа гэнэ.
Хүнсний ногоонд мансууруулах бодис нуун тээвэрлэх явдал анх удаа гарч байгаа хэрэг биш юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард 2 сая гаруй ам долларын үнэд хүрэх "өргөст хэмх" тээвэрлэж байгаад баригдсан байна.