Манай дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй Японы иргэн Ясутаро Койдэ 112 насандаа өөд болсныг Нагоя хотын эмнэлгийн төлөөлөгчид мэдэгджээ.
Ясутаро Койдэ 1903 оны 3-р сарын 13нд Японы Фукуи мужийн Цурура хотод төржээ. 107 настайдаа Нагоя хотод нүүж ирсэн бөгөөд тэрээр зүрхний архаг дутагдлын улмаас нас баржээ. Зүрхний архаг өвчнөөс өөр ямар ч эрүүл мэндийн асуудалгүй байсан ба нүдний шилгүйгээр уншиж чаддаг байсан гэнэ.
Койдэг өнгөрсөн оны наймдугаар сард Сакари Момоиг 112 насандаа өөд болсны дараа албан ёсоор дэлхийн хамгийн өндөр настай хүнээр бүртгэж авсан юм.