Гутал үйлдвэрлэгч алдарт "TOMS" компани Пакистан улсын Malala Yousafzai охины байгуулсан "Malala" сантай хамтран "Malala Fun XTOMS" нэртэй шинэ загварын ороолт үйлдвэрлэхээр болжээ. Худалдаалагдсан ороолтынхоо орлогыг 100 хувь охидын боловсролд зориулах юм.
TOMS компани Malala сантай хамтрах болсноо "Эмэгтэйчүүд, тэр дундаа охидын дуу хоолойг дэлхий дахинд болон орон нутгийн удирдагчдад хүргэх, тэдэнд хөрөнгө оруулах, ямар нэг улс төрийн асуудалд өртөхөөс хамгаалах зайлшгүй шаардлагатай байгаа юм" хэмээн тайлбарлажээ.
Malala Yousafzai бол 15 настайдаа дэлхийн хамгийн залуу Нобелийн шагналтан болсон бөгөөд түүнийг дэлхий даяар Пакистаны тэмцэгч охин гэдгээр нь мэддэг. Тэрээр Талибан дахь охидын эрхийн төлөө тууштай тэмцэж байсан бөгөөд, орон нутгийн охидын боловсролын төлөө үйл ажиллагааг удирддаг байсан юм. Тэрээр өнөөдөр арван наймхан насандаа охидын дуу хоолойг хүргэгч, тэдний эрхийн төлөө тэмцэгч "Мalala fun"-ы тэргүүнээр ажиллаж байгаа юм.
"One for One" уриан дор явагдаж буй "Malala Fun XTOMS" ороолт 48 долларын үнэтэй байх гэнэ.
