Гватемалын "Фуэго" галт уул идэвхжиж эхэлсэнтэй холбоотойгоор "Ла- Аурора" олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг шийдвэрийг тус улсын Иргэний агаарын тээврийн удирдах газар гаргажээ.
Учир нь гал уул оргилсны улмаас агаарт цацагдсан үнс, утаа газрын гадаргаас 7680 метрийн өндөрт хуралдаж онгоц хөөрөх, буухад саад болж байгаа аж. Тиймээс нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг орон нутгийн загаар 20 цагаас эхлэн зогоосон байна.
Гватемалийн нийслэл хотоос 50 километрийн зайд оршиг Фуэго галт уул нь лхагва гаригийн шөнө идэвхжиж эхэлсэн ба одоогоор байдлыг ажиглаж байгаа гэнэ.