Энэ жил Япон улсын баруун хойд нутгаар их хэмжээний цас орж байна. Мөн тус нутгийн дулаан уур амьсгалтай Ошима аралд сүүлийн 115 жилд анх удаа цас орсноос гадна баруун өмнөд нутгаар өмнө нь байгаагүйгээр хүйтэрч байна.
Ийнхүү их хэмжээний цас орсноос болж зам тээврийн болон бусад төрлийн ослоор таван хүн амь насаа алдаж халтиргаа гулгааны улмаас 100 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.
Хокурику, Тохоку зэрэг бүс нутгаар өнгөрсөн өдрүүдэд 80см хүртэлх зузаан цас унажээ. Мөн Фукушима мужийн хотуудад цасны зузаан 152 см, зарим мужид 138 см хүрээд байна.
Японы баруун болон хойд хэсгийн ихэнх нутгаар эрс хүйтэрч өнөө өглөө зарим хэсэгт -27.5 градус, Саппород -9,5, Нагонад -7,4 градус байсан байна. Цаг уурчдын мэдээлж байгаагаар тус улсын далайн эрэг хавийн нутгаар цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа аж.
Одоогоор Японы Ниппон Эйрвэйс, Жэпэн Эйрлайнс зэрэг компаниуд 280 гаруй нислэгээ цуцалсан бөгөөд хүчтэй салхины улмаас далайн давлагаа ширүүсэж, цасан шуурга болно гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Халтиргаа гулгаснаас үүдэлтэй ослоос сэргийлэхийн тулд хурдны замуудыг түр хаажээ.