Тайландын цаг агаар хасах градус руу орж хүйтэрсний улмаас 21 хүн амь алджээ.
Байгалийн гамшгаас сэргийлэх газраас төвийн мэдээлсэнээр амь алдагсдын ихэнх нь архаг хууч өвчтэй байснаас цаг уурын гэнэтийн өөрчлөлт, цочир хүйтрэлийг давж чадалгүй өөд болсон гэж мэдэгджээ.
Тайландын умард нутгаар агаарын температур шөнөдөө нэмэх 2-1 градус хүрч, уулархаг нутгаар хасах градус зааж байгаа аж. Тус нутагт ингэж хүйтэрдэггүй тул хүмүүс гудамж, орон байрандаа ил гал түлж эхэлжээ. Сургуулиуд нь сурагчдаа дааруулахгүйн тулд хавтгай төмөр дээр гал түлэн, утааг нь цонхоороо гарган хичээллэж буй гэнэ.