Дурлалт хосуудын хувьд хамгийн чухал баярын өдөр бол Валентины баярын өдөр. Тиймдээ ч бүгд хайртыгаа баярлуулах, энэ өдрийг хэзээ ч мартагдашгүйгээр өнгөрөхийг хүсдэг билээ.
Family Life сэтгүүлээс хайртыгаа хэрхэн баярлуулах талаар энгийн хирнээ мартагдашгүй санаануудыг гаргажээ. Тус сэтгүүлээс хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн дийлэнх нь үнэтэй тансаг гэхээсээ илүү сэтгэл хөдөлгөм зүйлд дуртай болох нь тогтоогдсон байна.

- Залуу шинэхэн хосууд хамтдаа суугаад төрөл бүрийн үнсэлтийг бичнэ. (жишээ нь хацар дээр үнсэх, уруул дээр үнсэх гэх мэт) Тэднийгээ жижиг цүнхэнд хийж сугалж тоглож болно.

- Хайртдаа “яагаад” хайртай вэ гэдгээ бичсэн бяцхан ном бэлэглэх нь бүх цаг үеийн хамгийн шилдэг бэлэг байсаар иржээ. Түүнтэй хамт байгаадаа хэр их баяртай байдаг, өөрийнхөө ямар их азтай хүн гэдгээ бичихээ мартаж болохгүй шүү
- Цаг товлон болзоод, болзоот газраа олж очиход нь туслах таавруудыг таалгавал сонирхолтой биш гэж үү
- Хайртай бүсгүйг тань хамгийн их баярлуулах зүйл бол лааны гэрэл мөн таны гарын хоол юм. Ямар ч эмэгтэй романтик зүйлд дуртай шүү дээ. Үнэтэй тансаг зоогийн газраас илүү зөвхөн өөрт нь зориулсан ширээ, үдшийн зоог түүнд гарцаагүй таалагдана

- Хайртай бүсгүйдээ 12 ширхэг сарнай бэлэглэ. Сарнай бүрийнхээ ишинд дараа жилийн Валентины баяр хүртэл сар бүр хамтдаа хийх зүйлсээ бичиж, биелүүлээрэй
- Анх болзож байсан газраа түүнтэйгээ уулз. Анхны болзоон дээр тохиолдсон хөгжилтэй, дурсамжтай зүйлсээ ахин нэг хийж яагаад болохгүй гэж
- Хүүхдүүдтэйгээ цуг баяраа тэмдэглэж ч болно. Гэртээ майхан бариад бяцхан зугаалга зохиож оройн хоол, амттан идэж гэр бүлээрээ үдшийг өнгөрөөх мөн л давтагдашгүй баяр байх бол. Хүүхэд бол хосуудын хайрын бүтээл шүү дээ
- “ХАЙР” өглөөний цай бэлдэж өг эсвэл өдрийн хоол бариад ажил, сургууль дээр нь очиход өвөрмөц байх болно.

- Танд яруу найргийн авьяас огт байхгүй байсан ч түүндээ захидал бичээд өг эсвэл шуудангаар явуул. Амьдралдаа авсан хамгийн үнэтэй бэлэг нь байх болно.
- “Хайртай” байх 14 шалтгаанаа бичээд халаасанд нь сэмхэн хий
- Мэдээж жүжиг үзэх, тэшүүрээр гулгах, шоколад бэлэглэх мөн “ХАЙРТАЙ” гэж хэлэхээ мартаж болохгүй