БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг хотноо 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол улсын Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хонконгийн Аюулгүй байдлын сайд Лай Тунг-квок нар гарын үсэг зурав.
Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурснаар Хонконгт ял эдэлж буй Монгол иргэд эх нутагтаа шилжин ирж ялаа эдлэх боломжтой юм. Хэлэлцээрийг байгуулснаар хууль зүйн хоорондын хамтын ажиллагаа төдийгүй бусад салбарт Монгол, Хонконгийн хоёр талын харилцааг нэмэгдүүлэх боломж нээгдэж байгаа хэрэг юм.