Энэ сарын 10-нд "Am FAR" олон улсын сангаас зохион байгуулсан дуудлага худалдааны үеэр алдарт жүжигчин Леонардо ДиКаприо Монголд аялах эрхийн бичгийг 95 мянган ам.доллароор авсан гэнэ.
Монгол Улсаар 10 хоног аялах эрхийн бичгийн төлөө хэд хэдэн Холливудын нэрт жүжигчид өрсөлдсөнөөс тэр ялсан байна.
Энэ аялал хэзээ эхлэх тухай тодорхой мэдээлэл гараагүй боловч People.com сайтад мэдээлж буйгаар энэ сарын 28-нд болох Оскарын шагнал гардуулах ёслолын дараах Леонардо ДиКаприогийн анхны зогсоол нь Монгол Улс байна гэж бичжээ.