1912 онд Атлантын далайд сүйрсэн алдарт зорчигч тээврийн "Титаник" хөлөг онгоцыг яг дуурайлган бүтээсэн “Титаник-2” хөлөг онгоц 2018 онд анхны аяллаа хийхээр болжээ.
Энэ тухай уг төслийг хэрэгжүүлэгч “Blue Star Line” компанийн төлөөлөгч Их Британийн хэвлэлүүдэд мэдээлжээ.
Тус компанийг Австралийн уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгч Клайв Палмера эзэмшдэг аж. Шинэ хөлөг онгоц нь 270 метр урт, 53 метр өндөр, 40 мянган тонн усан түрцтэй, есөн тавцантай бөгөөд 2400 зорчигч болон багийн 900 гишүүн байрлах боломжтой 840 өрөөтэй юм. Уг хөлөг онгоцоор хийх аяллын тасалбар нь өмнөх шигээ нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар зэрэглэлийн гэж ангилагдсан байна.
Шинэ хөлөг онгоц нь “анхны хувилбараасаа” аврах хэрэгслээрээ онцгой ялгаатай байхаас гадна хамгийн сүүлийн үеийн навигацийн систем болон цахилгаан хүчний станцтай байх аж.
“Титаник-2” нь анхны аяллаа хийхдээ 104 жилийн өмнө эмгэнэлтэйгээр төгссөн өмнөх хөлөг онгоцныхоо явсан замаар явах болов уу гэж хүмүүс таамаглаж байсан ч өөр маршрутаар явахаар болжээ.