ОХУ-ын автомашин үйлдвэрлэгч "Автоваз" компани "LADA X Ray" загварын автомашиныг өчигдрөөс эхлэн ОХУ-ын 54 хот дахь автомашин худалдааны 124 төвд худалдаалж эхэллээ.
7485-9188 ам.долларын үнээр борлуулж буй LADA X Ray загварыг эхний ээлжинд зөвхөн Оросын зах зээлд гаргаж байгаа ч тун удахгүй Египет Унгарт худалдаалах юм байна. Түүнчлэн ижил загварын KIA Rio, Hyundai Solaris болон Renault Sandero Stepway-тэй ширүүн өрсөлдөнө гэж зохион бүтээгчид үзэж байгаа гэнэ.
LADA X Ray маркийн автомашины загварыг Английн автомашины загвар зохион бүтээгч Стив Мэттин гаргасан бөгөөд 3 ба 5 хаалгатай аж. Тэрбээр Mercedes-Benz, Volvo-д загвар зохион бүтээгчээр ажиллаж байсан бөгөөд 2011 оноос "Автоваза"-д дизайнераар ажиллаж байгаа юм.
Lada X RAy маркийн автомашины хувьд 1,6-1,8 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй, механик болон хагас автомат хурдны хайрцагтай ажээ.