Өнгөрсөн нэгдүгээр сар сүүлийн 135 жилтэй харьцуулахад хамгийн дулаан нэгдүгээр сар болжээ. “Climate Central” төслийн цаг уурчдын мэдээлснээр нэгдүгээр сард агаарын температур статистикийн дундаж үзүүлэлтээс Цельсийн 1.13 градусаар дулаан байсан байна.
Дэлхийн цаг уурын байгууллага, НАСА зэрэг байгууллагын гаргасан янз бүрийн тооцоогоор өнгөрсөн жил цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан жил болж, бараг сар болгон агаарын температур ердийн заалтаас 0.5-1 градусаар давж байжээ.
“Climate Central” төслийн цаг уурчдын бичиж буйгаар, 2016 онд хандлага үргэлжлэх төлөвтэй байгаа гэнэ.