Аpple корпорац 2014 оны 10 дугаар сард "Iphone 6" утсаа худалдаанд гаргасны дараа зах зээлд нэвтрүүлсэн зээлийн картын оронд ухаалаг утас ашиглан энгийн дэлгүүрүүдээс худалдан авалт хийж болдог үйлчилгээ болох "Apple Pay"-г энэ сарын 18-ны өдрөөс эхлэн Хятадад нэвтрүүлэхээр болжээ.
Уг үйлчилгээг нэвтрүүлэх талаар холбогдох гэрээг Хятадын үндэсний төлбөрийн систем болох “China UnionPay” болон 19 банктай байгуулсан тухай "Уолл-стрит Жорнэл" сонинд бичжээ.
Өнгөрсөн жил уг системийг Их Британи, Канад болон Австралид нэвтрүүлсэн бол энэ онд “Apple” компанийнхан Испани, Сингапурт нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм.