ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа эмэгтэйчүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалан өдрийн мэндийг хүргэлээ. Кремлийн Екатеринагийн танхимаас хүргэсэн мэндчилгээндээ В.Путин "Хүндэт эмэгтэйчүүдээ, та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Энэхүү баярыг Орос улс дэлхийн бүх улсаас илүү онцгой "дулаан" уур амьсгалтайгаар тэмдэглэж байна. Эмэгтэй хүн бол манай улсын "зүрх" юм." гэж хэлжээ.
Мөн "Эмэгтэй хүн бидэнд амьдрал бэлэглэдэг, хайр халамж бүгдийг өгдөг. Дайны үеийн эмэгтэйчүүдэд онцгойлон талархал илэрхийлье. Тэд бидэнд эр хүн ямар байх ёстойг сургасан. Харин орчин үеийн эмэгтэйчүүд бүх зүйлийг чаддаг гайхалтай хүмүүс юм." хэмээн онцолсон бөгөөд гэрэл гэгээ, гоо үзэсгэлэн болсон бүх бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе бид та нартаа хайртай хэмээн мэндчилгээгээ төгсгөсөн юм.