Го буюу хятад даамны дэлхийн чансаанд нэгдүгээрт бичигддэг Өмнөд Солонгосын тамирчин, дэлхийн аварга Ли Се Долюгийн хиймэл оюун ухаан “Google DeepMind”-тай тоглох цуврал тэмцээний эхнийх үе өнөөдөр Сөүл хотод болно. Уг тоглолтод таван удаа ялбал дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, нэг сая долларын эзэн болно. Тэмцээнийг гуравдугаар сарын 9, 10, 12, 13 болон 15-нд Хятадын уламжлалт дүрмээр зохион байгуулах юм.
Го даамны дэлхийн шилдэг тоглогч Ли Се Доль гуравдугаар сарын 8-нд болсон хэвлэлийн хурлын үеэр "Xиймэл оюун ухааныг ялна гэдэгтээ итгэлтэй байна. Хэдий дэлхийн шилдэг компьютерын программ ч туршлага болон зөн билгээрээ илүүрхэж чадна" гэж тэрбээр хэлжээ.
Мөн таван тоглолтод бүгдэд нь ялж чадахгүй байж магадгүй гэж одоо ч гэсэн бодож байна, үнэхээр амаргүй байх болно гэж онцлон хэлжээ.
Тэгвэл “AlphaGo” программыг зохион бүтээгч Демис Хасабис, го даам нь 3000 жилийн түүхтэй бөгөөд дэлхийд 40 сая орчим хүн энэ даамаар тоглодог бол го даамны нүүдэл нь 170 зэргээр 10-т хүрдэг “Энэ бол хүний урьд өмнө зохиож байсан тоглоомуудаас хамгийн хэцүү нь бөгөөд хиймэл оюун ухааны хувьд асар том сорилт болно. Жишээлбэл шатарт жил бүр 20 шинэ нүүдэл, харин го дааманд 200 шинэ нүүдэл нээдэг. Тийм учраас хүн бүх хувилбарыг тооцоолж чадахгүй бөгөөд олонх тохиолдолд зөн билгээ дагах хэрэгтэй болдог” гэж хэлсэн байна.