Америкийн Висконсин мужийн нэгэн дунд сургуулийн багш сурагчдаа бөөрөө хандивлажээ. Оакфилд сургуулийн нэгдүгээр анги удирдаж буй багш Жоди Шмидт сурагч Наташа Фуллерт нэг бөөрөө өгөхөөр шийдсэнээ эмээд нь хэлж, энэ үеэр хийсэн бичлэг нь хэдийнэ цахим ертөнцөд тархаад байна.
Бяцхан охин Наташагийн эмээ Крис Бюрелтон өгөөмөр багшийн шийдвэрийг сонссон даруйдаа “Та юу? Бурхан минь” хэмээн уулга алдаж, баярлан нулимс унагажээ.
Гайхалтай энэ үйл явдлын талаар тэрбээр “Би Наташагаа үймүүлсэн болохоор нь л багш нь дуудаж, уулзах гэж байна даа гэж бодсон” гэсэн байна.
Харин Наташагийн ангийн багш хатагтай Шмидт энэ шийдвэрийг өнгөрөгч арванхоёрдугаар сард гаргасан боловч түүний бөөр Наташад донор болж чадна гэдгийг саяхан мэдсэнээр ийн гэр бүлийнхэнд нь мэдэгдсэн байна.