Швейцарийн Женев хотод болж буй Сирийн асуудлаарх энхийн хэлэлцээний хоёр дахь үе шат өнөөдөр эхэлнэ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч төлөөлөгч Стаффан де Мистурагийн удирдан явуулах хэлэлцээ Сирийн засгийн газрын эсрэг мөргөлдөөн эхэлсний тав дахь жилийн босгон дээр эхэлж байгаа юм. Энэ мөргөлдөөн Ойрх Дорнод төдийгүй бүс нутаг, дэлхий дахины томоохон хямрал болж даамжирсан билээ.
Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчид өчигдөр Женевт хүрэлцэн ирсэн бөгөөд шууд бус хэлэлцээний гол хөдөлгөгч хүч нь Ерөнхийлөгч Башар Асадын хувь заяа болох нь эхний хийсэн мэдэгдлээс харагджээ. Стаффан де Мистура нэгдүгээр сарын сүүлээр “Женев-3” гэж албан бусаар нэрлэсэн энхийн хэлэлцээрийг эхлүүлэхээр оролдсон боловч Сирийн сөргөлдөгч хэлэлцээ хийх чадваргүй байсан юм.