Анкара хотод болсон халдлагын Турк улсын эрх баригчид олон нийтийн цахим сүлжээний "twitter", "facebook" хуудсыг хаасан тухай "CNN" агентлаг мэдээллээ. Хүмүүс нийгмийн сүлжээг ашиглан хохирогчдын зураг, мэдээллийг цацаж байгаатай холбогдуулан ийм шийдвэр гаргажээ.
Хотын төвд болсон томоохон дэлбэрэлтийн улмаас 34 хүн амь насаа алдаж, 124 хүн гэмтэл аваад байгаа юм. Урьдчилсан таамгаар амиа золиослогч этгээд автобусны зогсоолын ойролцоо тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэлжээ. Одоогийн байдлаар халдлагын хариуцлагыг аль нэг алан хядах байгууллага хүлээгээгүй байгаа юм.
Уг явдал Анкара хотын авто замын томоохон уулзвараас холгүй Кизилай талбайн ойролцоо болжээ.