АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Луизиана мужийг байгалийн гамшгийн бүсээр зарлаж, үерийн хор хөнөөлтэй тэмцэх, тус мужид тусламж үзүүлэхийг үүрэг болгосон хэмээн Цагаан ордны хэвлэл мэдээллийн алба мэдээлжээ.
Тус албаны мэдээлснээр Луизиана мужийн эрх бүхий байгууллагууд болон байгалийн гамшгийн уршгийг арилгах үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад засгийн газраас санхүүжилт олгож оршин суугчдад эд хөрөнгөө сэргээн босгоход бага хүүтэй зээл олгох юм.
Луизиана мужид буусан үерийн улмаас 1300 гаруй оршин суугч орон гэрээ орхижээ. Тус мужийн 16 дүүрэгт онцгой байдал тогтоосон байна. Үерт өртсөн хүмүүст туслахаар АНУ-ын Үндэсний гвардийн цэргүүдийг илгээжээ. Луизиана мужийн Луизиана хотын Боссьер дүүрэгт илүү хүнд нөхцөл байдал үүсээд байгаа аж.