Kуба улсын эрүүл мэндийн яам тус улсад "зика" вирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ гэж мэдээлсэн байна. Гэхдээ өмнө нь гадаадад зорчоод ирсэн дөрвөн иргэн халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн боловч анх удаа улсаасаа гараагүй хүнд халдварын шинж тэмдэг илэрсэн байна.
21 настай эмэгтэй гуравдугаар сарын 7-нд бие нь тавгүйрхэж, толгой өвдөж нүдний салст бүрхэвч нь үрэвссэн бөгөөд хоёр хоногийн дараа эмнэлэгт хандаж шинжилгээ өгснөөр зикагийн халдвар авсан нь тогтоогджээ. Одоогийн байдлаар эмэгтэйг эмнэлэгт хэвтүүлж тусгаарлаад байгаа аж. Халдварын шинэ тохиолдлуудаас урьдчилан сэргийлэхийн тулд Кубын эрүүл мэндийн яам зөвлөгөө бүхий арга хэмжээнүүдийг чанд сахин мөрдөхийг ард иргэддээ дахин дахин уриалж байна. Сүүлийн долоо хоногуудад Кубад “зика” вирусийн нянг тээгч шумуултай тэмцэх томоохон ажлыг өрнүүлжээ.