Японы Иокогама их сургуулийн судaлгааны баг хүний элэгний үйл ажиллагааг бүрэн гүйцэтгэж чаддаг хэрхэн миллиметрийн хэмжээний элэг ургуулан авсан байна. Мэргэжилтнүүд уг элгийг эрхтэн үүсэж боловсрох үйл явцад хувирч чаддаг үүдэл эс ашиглан ургуулж авсан тухай "NHK"мэдээлжээ.
Ургуулж авсан элэг яг л хүний элэг шиг хорт бодисыг хоргүйжүүлж гадагшлуулдаг, цусанд шаардлагатай уургийг ялгаруулж чаддаг гэж судалгааны багийн ахлах, профессор Хидели Танугути ярьсан байна.
Тэд ургуулсан элэгнийхээ клиник туршилтыг 2019 оноос эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд жижиг хэмжээний элгийг элэгний хүнд өвчтэй хүмүүст шилжүүлэн суулгах бодолтой байгаа юм.