НҮБ-аас гуравдугаар сарын 20-ы өдрийг "Аз жаргалын олон улсын өдөр" болгон зарласан байна. Энэ өдрийг угтаж дэлхийн улсуудыг аз жаргал, амьдрал ахуйдаа хир сэтгэл хангалуун байдгаар нь үнэлэн жагсаасан байна. Жагсаалтад 156 орныг оруулснаас Дани улс дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар тодорчээ.
Аз жаргалын тайланг улс тус бүрийн 1000 хүнийг хамарсан судалгаа явуулж гаргадаг бөгөөд 2012 оноос эхлэн дөрөв дэх жилдээ нийтэлж байгаа аж. Тэгвэл Дани улс дөрвөн жилийн хугацаанд хоёр дахь удаагаа хамгийн аз жаргалтай улсаар нэрлэгдэж байгаа юм. Шинжээчдийн үзэж буйгаар энэ жилийн тайлан нийгэмд тэгш бус байдал бага байх тусам тухайн орны иргэд төдий чинээ аз жаргалтай байдгийг харуулсан байна.
Дани улсын араас Швейцар, Исланд, Норвеги Финлянд зэрэг улс нийгмийн хамгаалал, аз жаргалаараа удаалсан байна.
Түүнчлэн АНУ 13-т, Их Британи 23-т, Хятад 86-д жагссан бол Энэтхэг улс 118-р байранд оржээ. Харин хамгийн аз жаргалгүй орноор Зүүн африкийн Бурунди улс нэрлэгджээ. Тус улс нь дэлхийн хамгийн ядуу 10 орны нэг юм.
Монгол улс Грек, Тажикстан зэрэг орны араас 101-р байранд орсон байна.