Америкийн тэргүүлэгч "Apple"корпораци өнөөдөр буюу гуравдугаар сарын 21-нд шинэ загварын төхөөрөмжүүдээ танилцуулна. Ямар загварын ямар төхөөрөмжүүд танилцуулах нь одоог хүртэл нууц байгаа бөгөөд Америкийн шинжээч сонирхогчид "iphone se" гар утас болон "Ipad Pro" таблетийн шинэ загварыг танилцуулах болов уу гэж таамаглаж байна.
Уг танилцуулга Калифорни мужийн Купертино хот дахь "Apple" корпорацийн төв байранд АНУ-ын цагаар 10 цагт эхэлнэ. Тус корпораци шинэ төхөөрөмжүүдийн нээлтийн урилгыг хоёр долоо хоногийн өмнөөс технологийн тэргүүлэгч шинжээч судлаач, мэргэшсэн сэтгүүлчдэд илгээсэн байна.
Арга хэмжээ болох танхим нь ердөө 300 хүний суудалтай учир бусад хүмүүст “Apple”-ийн танилцуулгыг интернетээр шууд дамжуулах төлөвтэй байгаа аж.
Америкийн ихэнх сэтгүүлч, мэргэжилтнүүд өнөөдрийн гол баатар 4 инчийн дэлгэц бүхий шинэ "Iphone" гар утас байна гэдэгтэй санал нэг байгаа юм.