Монгол, Орос болон Хятад улс "Их цайны зам" хэмээх хил дамнасан, хамгийн урт аялал жуулчлалын маршрутыг бий болгох зорилгоор Аялал, жуулчлалын холбоонд нэгдлээ.
"Их цайны зам" төслийн аялал жуулчлалын дэд бүтэц болон хөгжлийн асуудлын талаарх эдийн засгийн форумын хүрээнд ОХУ-ын зургаан бүс нутаг Аялал жуулчлалын холбоонд нэгдэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байна.

ОХУ-ын Аялал, жуулчлалын газрын орлогч дарга Алексей Конюшков ""Их цайны зам" төсөл нь хил дамнасан болон бүс нутаг хоорондын том төсөл учраас улсаас маш их анхаарал хандуулж байгаа" гэж уг форумын үеэр хэлсэн байна. Мөн "Уг төсөл нь Евразиар аялж, Орос, Хятад болон Монгол зэрэг оронд очих боломж бүхий хамгийн өргөн газар нутгийг хамарсан, одоо байгаа хуурай замын маршрутуудаас хамгийн урт нь байх юм" гэж тэрбээр онцолжээ.
Энэ маршрутыг гурван орны 50 гаруй байгууллагын оролцоотойгоор 1992 оноос боловсруулж эхэлсэн байна. Дотоодын болон гадаадын жуулчдын тоо нэмэгдэж байгаа нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд асар их боломж олгож байгаа ажээ.
