Өнөөдөр Хойд Солонгос ойрын тусгалтай хэд хэдэн пуужин Япон тэнгисрүү харвасан байна. Энэ тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Пуужингуудыг орон нутгийн цагаар 15:39 цагт харвасан бөгөөд 200 орчим километр ниссэнийхээ дараа тэнгист унасан тухай мэдээлэлд дурдсан байна. Түүнчлэн Өмнөд Солонгос цэргүүдээ байлдааны бэлэн байдалд оруулж, байдлыг цаг алдалгүй ажиглаж байгаа аж.
Хойд Солонгос хамгийн сүүлд гуравдугаар сарын 18-нд дундын тусгалтай хоёр баллистик пуужинг Япон тэнгисрүү харвасныг 1200-1500 километр зайд байндаа тусдаг "Нодон" гэх ангиллын пуужин харвасан байж магадгүй гэж tass.ru мэдээллийн сүлжээ мэдээлж байгаа юм.
