НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хаврын баяр буюу Наурызын баярыг тэмдэглэж буй дэлхийн бүх орны ард иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ. Энэ баяр нь НҮБ-ын зарчимд нийцдэг бөгөөд "дэлхийн өв соёлын нэг хэсэг юм" гэж тэрбээр баярын хурлын үеэр хэлсэн байна.
Наурыз бол маш эрт, өнөөдрийн хил хязгаар зөрчилдөөнөөс өмнө үүссэн баяр юм. Хүн гэдэг ойлголтод хил хязгаар, шашин шүтлэг бусад зүйлс огт чухал биш. Энэ утгаараа Наурызын баяр хүмүүсийг нэгтгэж, итгэлцлийг бий болгодог гэж Бан Ги Мүн хэлжээ.
Эв нэгдэл, найрамдалт харилцаа, байгаль орчиндоо хүндэтгэлтэй хандах үнэр зүйлсийг таниулдаг учраас НҮБ энэхүү баярыг бахархалтайгаар тэмдэглэдэг ажээ.
Мөн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх ажлыг НҮБ оны эхэнд эхлүүлснийг, мөн Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээнд гарын үсэг зурахаар бэлдэж байгаагаа Бан Ги Мүн дурдсан байна.
“Наурызын баярыг 2009 онд Иран улсаас гаралтай баярын хэмээн ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад оруулсан бол 2010 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Олон улсын өдөр болгон зарласнаар дэлхийн статустай болжээ. Үүнээс хойш НҮБ-ын төв байранд жил бүр баярын хурал зохион байгуулдаг болсон байна.
Азербайжан, Афганистан, Албани, Гүрж, Энэтхэг, Иракийн Курдистан, Иран, Казахстан, Киргиз, Македони, Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орон, Тажикстан, Турк, Узбекистан зэрэг улс уг баярыг тэмдэглэдэг. ОХУ-д Татарстан, Башкир, Дагестан болон бусад бүс нутагт тэмдэглэдэг байна. Нийтдээ Наурызын баярыг дэлхий даяар 300 сая хүн тэмдэглэдэг байна.


