“Microsoft Build 2016” бага хурлын үеэр тус компанийн дэд ерөнхийлөгч Терри Майерсон “Microsoft” компанийн “Windows 10” үйлдлийн систем суулгасан төхөөрөмжийн тоо 270 сая нэгжээс давсан тухай мэдээлжээ.
"Windows"-ийн түүхэн дэх хамгийн өндөр амжилтыг "Windows 10" үйлдлийн систем үзүүлж байгаа нь уг системийн чанар, давуу чанарыг харуулж байгаа аж.
Шинэ системийг 270 сая гаруй төхөөрөмжид суулгасан байгаа бөгөөд энэ нь мөн хугацаанд “Windows 7”-г сонгож байсан төхөөрөмжийн тооноос 145 хувиар илүү тоо юм. “Windows 10”-ыг гаргасан мөчөөс хойш хэрэглэгчид 75 тэрбум гаруй цагийг системд өнгөрүүлсэн ажээ.
“Microsoft” компани мөн 2016 оны зун “Windows 10”-ын шинэчилсэн хувилбар болох “Windows 10 Anniversary” үйлдлийн системийг гаргах гэж байгаагаа мэдэгджээ.