Брюсселийн агаарын тээврийн компани өчигдөр Грек, Португали, Италируу гурван нислэг үйлдсэн байна. Ийнхүү аюулгүй байдлын өндөр хяналтан дор үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Гуравдугаар сарын 22-нд болсон цуврал халдлагын улмаас түр ажиллахаа болиод байсан нисэх онгоцны буудалд зөвхөн онгоцны тасалбартай хүмүүсийг л нэвтрүүлж байгаа бөгөөд аюулгүй байдлыг маш сайн шалгаж оруулж байгаа гэнэ.
Нэг өдөрт хийх нислэгийн тоог багаас нэмэх төлөвлөгөөтэй байгаа аж. Гэвч одоогийн байдлаар нисэх буудлын хүчин чадал 20 хувьтай байгаа ба нэг өдөрт хийх нислэгийн тоог 500 хүргэхээр ажиллах юм.
Зорчигчид "хэд хэдэн удаа шалгаж, эргэн тойронд цагдаа цэргийнхэн байгаа болохоор айх аюулгүй санагдаж байна" гэж хэлж байгаа гэнэ. Зуны улирал эхлэхээс өмнө буюу долдугаар сар гэхэд нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн болгох зорилготой байна гэж оператор мэдэгджээ.