Аваргуудын лигийн шөвгийн наймын тоглолт үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө Францийн “ПСЖ” клуб талбай дээрээ Английн “Манчестер Сити”-г хүлээн авлаа. Тоглолтын 38 дахь минутад Кевин де Брюйне гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 41 дэх минутад Ибрагимович тэнцүүлсэн юм. Улмаар 59 дэх минутад Рабьо гоолдож, талбайн эзэд тэргүүлж эхэлсэн. Гэвч 72 дахь минутад Фернандиньо гоолдож, тэнцүүлснээр тоглолт 2:2-оор өндөрлөв.
Гоол: Де Брюйне 38’ – 0:1, Ибрагимович 41’ – 1:1, Рабио 59’ – 2:1,Фернандиньо 72’ – 2:2
"ПСЖ": Трапп, Силва, Орье (Ван дер Виль Грегори 78’), Луис, Максвелл, Матуиди, Ди Мария, Мотта, Рабио (Лукас 78’), Кавани, Ибрагимович
"Манчестер Сити": Харт, Клиши, Отаменди, Мангала, Санья, Де Брёйне(Делф 77’), Навас, Фернандо, Фернандиньо, Сильва (Бони 88’), Агуэро(Коларов 90’)
Шар хуудас: Луис 1’ , Матуиди 48’ — Клиши 11’ , Фернандо 36’ ,Мангала 83’ , Навас 85’
Тоглолтын тойм