Аваргуудын лигийн шөвгийн наймын тоглолт үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө Германы "Вольфсбург" талбайдаа Испанийн "Реал Мадрид"-ийг хүлээн авлаа. Тус тоглолтод талбайд эзэд шуугиан дэгдээж хүчтэй өрсөлдөгчөө 2:0-ээр буулган авлаа. Тоглолтын хоёр дахь минутад Криштиану Роналду гоол хийсэн ч отон тоглолтын улмаас шүүгчид тооцсонгүй. 18 дахь минутанд Германы багаас Рикардо Ридригес 11 метрийн торгуулийн цохилтоо амжилттай болгон тооны харьцааг нээсэн юм. Улмаар талбайн эзэд тоглолтын 25 дахь минутанд Максимилиан Арнольд тооны харьцааг 2:0 болгон хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. Сүүлийн хагаст хоёр баг гоол оруулж чадсангүй. Ийнхүү "Вольфсбург" 2:0-ээр хожсон юм. Хариу тулааныг "Реал" талбайдаа хийх бөгөөд өрсөлдөгчөө хоёроос илүү гоолын зөрүүтэй хожиж дараагийн шатны эрхээ авах юм.
Гоол: Родригес 18’ (пенальти) – 1:0, Арнольд 25’ – 2:0
"Вольфсбург": Бенальо (капитан), Виейринья, Налдо, Данте, Родригес, Гилавоги, Густаво, Энрике (Трэш 80’), Арнольд, Дракслер (Шафер 90`), Шюррле (Крузе 85’)
"Реал": Навас, Данило, Пепе, Рамос (капитан), Марсело, Модрич (Иско 64’), Касемиро, Кроос (Родригес 85’), Бэйл, Бензема (Хесе 41’), Роналду
Шар хуудас: Виейринья 19’ , Бенальо 53’ , Густаво 61’ , Арнольд 69’ — Бэйл 69’
Тоглолтын тойм