Япон улсын баруун өмнө зүгт оршдог Кигошима мужид байрлах баазаас өчигдөр 13:15 цагт хөөрсөн Өөрийгөө хамгаалах хүчний нисэх онгоц холбоо тасран, ор сурагггүй алга болжээ
Тодруулбал, “U125" онгоц 2:30-ийн үед баазаас хойд зүгт 11 км орчим зайд нисч яваад хяналтын радарын дэлгэцэнд харагдахгүй болж, сураггүй болсон гэж Каноя баазын албаны хүмүүс мэдэгджээ.
Онгоцонд 6 хүн сууж явсан бөгөөд тэд нисэх онгоцны буудлын орчимд хяналтын нислэг хийж байжээ. Японы Өөрийгөө хамгаалах хүчнийхэн сураггүй болсон онгоцыг эрэн хайхаар нисдэг тэрэг илгээсэн байна.