Грекийн засгийн газрын явуулж буй тэтгэврийн болон нийгмийн халамжийн тогтолцоогоо шинэчлэх бодлогыг эсэргүүцэж төрийн албаны ажилтнууд 24 цагийн ажил хаялт зарлалаа.
Уг ажил хаялтыг тус улсын төрийн албан хаагчдын үйлдвэрчний эвлэлүүдийн хамтын нэгдэл зохион байгуулж байгаа ажээ. Ажил хаяснаас болж Грекийн төрийн болон орон нутгийн бүх байгууллагууд өдрийн турш ажиллахгүй байгаа юм. Мөн засгийн газрын шинэчлэлийн төлөвлөгөөг эсэргүүцэж орон даяар эсэргүүцлийн жагсаал цуглаан болсоор байна.
Эсэргүүцлийн ажиллагаанд мөн сэтгүүлчид, иргэний нисэхийн салбарын ажилтнууд нэгджээ. Грекийн агаарын тээврийн “Aegean Airlines” болон “Olympic Air” компани пүрэв гарагт үйлдэх байсан ихэнх нислэгээ цуцалжээ.