Энэтхэг улсын өмнөд хэсгийн Телингана мужид хэт халсны улмаас 70 гаруй хүн нас барсан тухай тус улсын Засгийн газар мэдээлжээ. Өнгөрсөн өдрүүдэд маш их халж байгаа бөгөөд нас барсан хүмүүсийн дийлэнх нь гадаа наранд ажилладаг хөдөө аж ахуй эрхлэгчид, хүнд ажил хийдэг хүмүүс байжээ.
Нас барсан 70 хүний 28 нь Телигана мужийн Махбубнагар дүүрэгт амьдардаг хүмүүс байсан байна. Энэтхэгийн цаг уурын хүрээлэнгээс ирэх өдрүүдэд ч маш их халах төлөвтэй байгаа учраас хүмүүсийг гадаа гарахгүй байхыг анхааруулж, дахин хүний амь эрстэхгүй байхад анхаарч ажиллахаар болжээ.
Өнгөрсөн жил Телингана мужийн ойролцоох Андра Прадеш мужид 500 гаруй хүн хэт халууны улмаас наранд цохиулж нас барсан байна.