Оффшор дансны дуулианд олон орны удирдагчид өртөөд байгаа билээ. Түүний дотор БНХАУ-ын гурван дээд удирдагч байгаад бөгөөд тэдний дотор тус улсын дарга Си Зинпиний хамаатнууд байгаа талаар мэдээлэл дэлгэгджээ.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо Хятадын дарга Си Зинпин, Коммунист намын тавдугаар удирдагч Лю Юншань, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч дарга Жан Гаоли нарын хамаатан, ойр дотнын хүмүүсийн нэр “Панамын баримт бичигт” дурдагдсан байгааг зарлажээ. Тэд Их Британийн Виржинийн арлууд дахь оффшор компаниудад хувьцаа эзэмшдэг байна.
Уг алдагдсан баримт бичигт орсон Хятадтай холбоотой мэдээллүүдийг эрх баригчид хааж, цахим хайлтыг хаасан байна.