Европа лигийн шөвгийн наймын эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Английн "Ливерпуль" Германы "Борусси Дортмунд"-ын тулаан хамгийн их анхаарал татаж байв. Тоглолтын 38 дахь минутад "Улаанууд"-аас Д.Ориги гоолдон багтаа тэргүүлэл авчирсан юм. Гэвч хоёрдугаар үеийн эхэнд М.Хуммельс гоолдож, тоог тэнцүүлсэн юм. Улмаар тус тоглолт 1:1-ээр өндөрлөв. Хариу тулаан "Ливерпуль"-ийн талбайд болох юм.
Гоол: Ориги 36’ – 0:1, Хуммельс 48’ – 1:1
"Боруссия Д": Вайденфеллер, Пищек, Хуммельс, Шмельцер, Дурм(Шахин 46’), Вайгль, Бендер (Папастатопулос 76’), Кастро, Мхитарян,Ройс, Обамеянг (Пулишич 77’)
"Ливерпуль": Миньоле, Клайн, Ловрен, Сахо, Морено, Хендерсон(Аллен 46’), Джан, Милнер, Лаллана (Фирмино 77’), Коутиньо, Ориги(Старридж 84’)
Шар хуудас: Вайденфеллер 45’ , Ройс 52’ , Папастатопулос 81’ —Джан 9’ , Лаллана 44’
Тоглолтын тойм