Аж үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийн даатгал нь ажлын улмаас гэмтэж бэртсэн эсвэл өвдсөнөөс болж дөрвөөс дээш хоногийн эмчилгээ сувилгаа шаардлагатай гэж үзсэн тохиолдолд эмчлүүлэн, эмчилгээ хийлгэсэн хугацааны туршид дундаж цалингийнх нь 70 хувиар тооцож ажилчинд олгох, ажилчин нас барсан тохиолдолд ар гэрийнхэнд нь нөхөн төлбөр олгох зэрэгтэй холбогдсон БНСУ-ын нийгмийн даатгалын тогтолцоо юм.
Гадаад ажилтны хувьд хуулийн дагуу болон хууль бусаар оршин сууж буй эсэхээс үл шалтгаалан БНСУ-ын иргэний нэгэн адил аж үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийг авах хүсэлт гаргах болон хохирлыг барагдуулах нөхөн төлбөрийг авах эрхтэй ба уг ажилтны ажлын газар нь даатгалд хамрагдах талаар дэмжихгүй байсан ч ажилчин өөрөө хүсэлтгаргаж болно.
○ Гадаад ажилчны аж үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийн даатгалын хүсэлт гаргах үе шат
– Хөдөлмөр нийгмийн халамжийн газрын вэб хуудас, аж үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийн даатгалтай хамтарсан эмнэлэгийн эмчилгээ сувилгааны зардал авах хүсэлтийг бөглөөд ажлын газрын харьяа холбогдох салбарт мэдүүлнэ.
※Хохирлын талаар судлах явцад компани болон ажилчнаас ажлын нөхцлийн талаар асууж тодруулах юмуу шаардлагатай бичиг баримтыг шаардаж болох ба үүнтэй холбогдон шийдвэрлэх хугацаа хойшлогдож болно.
※Ажил мэргэжлээс шалтгаалан өвдсөн үед эмчилгээ сувилгааны зардал нэхэмжилсэн тохиолдолд ажил мэргэжлээс шалтгаалсан өвчин мөн эсэхийг шийдвэрлэх хороогоор дамжуулан ажлын улмаас хохирсон эсэхийг тогтооно.
○ Даатгалын нөхөн төлбөрийн төрөл
| Эмчилгээсувилгааны зардал | Ажил мэргэжлээс шалтгаалан 4-өөс дээшхоногийн эмчилгээ шаардлагатай тохиолдолд аж үйлдвэрийн ослын даатгалаас заасан эмнэлэгт эмчлүүлнэ. |
| Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж | Ажил мэргэжлээс шалтгаалж гэмтэж бэртсэн болон өвчнөө эмчлүүлэхийн тулд ажил хийж чадаагүй хугацааны хувьд 1 өдрийн нөхөн төлбөрийг дундаж цалингийн 70%-р тооцож олгоно |
| Өвчний хохирол барагдуулах тэтгэмж | Эмчилгээ эхэлснээс хойш 2 жил өнгөрсөн ч бүрэн эмчлэгдээгүй түүнчлэн өвчний байдал хуульд заасны дагуу эдгэршгүй өвчний зэрэглэл стандартадхамрагдах тохиолдолд ажлын амралтын нөхөн төлбөрийн оронд олгоно |
| Хөгжлийн бэрхшээлтэйболсны нөхөн төлбөр | Гэмтэл болон өвчний эмчилгээ дууссаны дараа хөгжлийн бэрхшээлтэй болсонтохиолдолд 14 зэрэглэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийгруппээстохирсонзэрэглэлийгтогтоожхолбогдохгруппыннөхөнтөлбөрийголгоно. |
| Хохирогчийн ар гэрийнхэнд олгох нөхөн төлбөр болон оршуулгын зардал | Нас барсан ажилчины ар гэрийнхэнд нь тэтгэмж(нэг удаагийнх) олгох болон оршуулгын зар |