Исландын Ерөнхий сайд Сигмундур Гуаннлаугссон Панамын фирмийн нууц материалд нэр нь холбогдсон учраас олон нийтийн хүчтэй эсэргүүцлээс үүдэн албан тушаалаасаа түр буусан юм. Тиймээс тус улсын хөдөө аж ахуйн сайд Сигурдур Инга Иоханссоныг Ерөнхий сайдаар нэрлэлээ.
Сигурдур Инга Йоханссоныг өнөөдөр Исландын Ерөнхийлөгч дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдаар томилогдоно. Гэхдээ тус усын сөрөг хүчний нам, эвслүүд үүнийг хүчтэй эсэргүүцэж санал хуралд зохион байгуулахыг шаардаж байна.
Энэ үеэр Исландын парламентын ордны гадаа эсэргүүцлийн жагсаал 3 дахь хоногтоо үргэлжилж, оролцогч олон мянган хүн Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахыг шаардсаар байгаа аж.
2007 онд Моссак Фонтека хуулийн фирмээр дамжуулан эхнэртэйгээ хамтарч оффшор компани байгуулсан, улмаар 2009 онд парламентын гишүүнээр сонгогдохдоо оффшор компани эзэмшдэг талаараа олон нийтэд мэдээлэлгүйн улмаас Илсанд улсын өмнөх ерөнхий сайд буруутгагдсан юм.
Гэхдээ Гуаннлаугссон парламентын гишүүний үүрэгт ажлаа авахын өмнө оффшор компанийн бүх хувьцаагаа өөрийн эхнэрт нэг доллараар худалдсан учраас ямар нэг гэм буруутай үйлдэл хийгээгүй гэж тайлбарласан хэвээр байна.