Алан хядагчид "Facebook" Олон нийтийн цахим сүлжээг ашиглан интернет дэлгүүрүүдээс зэвсэг худалдан авдаг байж болзошгүй гэж “The New York Times” сонинд бичжээ.
Интернет худалдаанаас гар буу, гар бөмбөг, пулемёт, залуурт пуужин зэрэг олон төрлийн зэвсэг худалдан авч болдог аж. АНУ болон бусад орнуудаас Ойрх Дорнодын улсуудад худалдаалдаг зэвсгүүдийг интернет дэлгүүрээр дамжуулан нийлүүлдэг байна.
"The New York Times" сонинд бичсэнээр ийм дэлгүүрүүд "Исламын улс" зэрэг томоохон бүлэглэлийн хүчээ авч буй газруудад олноор нээгдсэн аж. Эдгээр дэлгүүрүүд энэ оны нэгдүгээр сараас хувь хүн зэвсэг худалдахыг хориглосон“Facebook”-ээс гаргасан журмыг зөрчсөөр байгаа юм.
“Armament Research Services” судалгааны байгууллагын гаргасан судалгааны тайлан “Facebook”-т өгч, зургаан дэлгүүрийг хаасан байна.