Куба улсын хувьсгалын баатруудын нэг болох Вильма Эспиний мэндэлсний 86 жилийн ойн арга хэмжээ пүрэв гаригт болжээ. Гаван хотын Вильма Эспиний нэрэмжит боловсролын цогцолборт болсон уг арга хэмжээний үеэр тус улсын удирдагч асан Фидель Кастро олны өмнө гарчээ.
Тэрбээр сүүлийн найман сарын хугацаанд анх удаа олны өмнө ил гарч, телевизийн дуранд өртөж байгаа нь энэ юм. Одоо 89 настай кубийн хувьсгалын удирдагч хамгийн сүүлд 205 оны наймдугаар сард Латин Америк дахь Кубын холбоотнууд болох Венесуэл болон Боливын Ерөнхийлөгч нартай уулзахдаа олны өмнө гарсан ажээ.
Кастро сурагч, багш нартай боловсрол, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын сэдвээр ярилцаж буйг Кубын төрийн телевизээр үзүүлжээ.
Тэрбээр 2008 онд төрийн тэргүүний эрх мэдлээ өөрийн дүү Раул Кастрод шилжүүлэн өгчээ. Энэ оны наймдугаар сард Кастро 90 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэнэ.