
Ирээдүйн Сири улс дэлхийн улс төрийн газрын зургийг өөрчилнө гэж тус улсын Ерөнхийлөгч Башар Асад мэдэгджээ. Тэрбээр Ираны “Тегеран, гадаад бодлогын судалгаа” сэтгүүлд ярилцлага өгөхдөө ингэж хэлсэн байна. “Сирийн ялалт бие даасан хөгжлийн үзэл санааг дэлхий даяар түгээнэ. Энэ үзэл санаанаас барууны орнууд хамгийн ихээр болгоомжилж байгаа” гэж тэрбээр мэдэгджээ.
Сири дэх террористуудыг устгах нь манай гаригийн бүх хүнд нөлөөлнө гэж Башар Асад хэлээд, “террористуудтай хэлэлцээ хийх нь Сири дэх цуст мөргөлдөөнийг зогсооход тус дөхөм болох учир тэдэнтэй хэлэлцээ хийхийг үгүйсгэхгүй” гэв. Мөн Сирийн арми ард олны дэмжлэггүйгээр террористуудтай тэмцэж чадахгүй гэдгийг тэрбээр онцолжээ.