
Баррель газрын тосны ханш 60 ам.доллар хүртэл урд хөрш үйлдвэрлэлээ нэмэхийг яарахгүй хэмээн шинжээчид таамаглаж буй талаар “Bloomberg” мэдээлэв. Энэ онд тус улсын “хар алт”-ны олборлолт зургаан хувиар буурч, өнгөрсөн наймдугаар сард гэхэд сүүлийн зургаан жилийнхээ доод түвшинд хүрсэн байна.
Тэгвэл “Sanford C. Bernstein”-ийн шинжээч Нейл Беверидж “Баррель газрын тосны ханш 50 ам.долларт хүрээд “гацаж” магадгүй” хэмээн өгүүлжээ. Хятад улс нь АНУ-ын дараа эрэмбэлэгдэх газрын тосны хоёр дахь том худалдан авагч юм. Мөн өнгөрсөн онд үйлдвэрлэлээрээ тавдугаарт жагссан томоохон тоглогч аж.
Дашрамд дурдахад, ОПЕК-ийн орнууд үйлдвэрлэлээ хязгаарлахаар өнгөрсөн сарын эцэст тохиролцсоноос хойш газрын тосны ханш 10 орчим хувиар нэмэгдээд буй. Өчигдрийн байдлаар нэг баррель нефтийн ханш 51 ам.доллартой тэнцэж байв.