
Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос Нобелийн энх тайвны шагналын найман сая крон буюу 925 мянган долларыг 52 жил үргэлжилсэн иргэний дайны хохирогчдод хандивлахаа мэдэгдлээ. Колумбын босогчдын хамгийн том бүлэглэл болох тус улсын хувьсгалт зэвсэгт хүчин (FARC)-тэй өнгөрсөн сард энхийн хэлэлцээр байгуулан хагас зуу гаруй жил үргэлжилсэн иргэний дайныг төгсгөл болгосон гавьяаг нь үнэлэн Хуан Мануэль Сантост Нобелийн энх тайвны шагнал олгох шийдвэрийг Шведийн Нобелийн хороо гаргасан юм.
Гэвч босогчидтой эвлэрснийг тус улсад болсон бүх нийтийн санал асуулгад оролцогчдын талаас илүү хувь нь (50.24 хувь) эсэргүүцсэн. Уг хэлэлцээрийг хэрэгжүүлэх, эсэхийг Колумбын ард иргэд шийдэх юм. Газар өмчлөх эрхтэй холбоотойгоор 1960-аад оны үед Колумбын Засгийн газар болон “FARC” хооронд дэгдсэн зэвсэгт мөргөлдөөн 220 мянга орчим хүний аминд хүрч, зургаан сая хүнийг орон гэрээсээ дүрвэхэд хүргэжээ.