
Дэлхийн Эдийн засгийн форумаас энэ сард хамгийн эрүүл улс, үндэстнийг тодрууллаа. Энэ жагсаалтад 138 улс хамрагдсан бөгөөд хамгийн өндөр оноо авсан улсад 7-г, харин хамгийн таарууд нь 1 оноо өгсөн аж.
Жагсаалтаар 7 оноо авсан таван улс:
- Япон
- Исланд
- Испани
- Итали
- Люксембург
Дэлхийн эдийн засгийн форумын албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр бол "Өвчтэй ажилчин өөрийн хэмжээнд ажиллаж чадахгүй. Байнга чөлөө авдаг ажилтан тухайн байгууллагад ихээхэн зардал авчирдаг" гэж тэмдэглэсэн байна. Энэ жагсаалтыг гаргахдаа эрүүл мэндийн салбарт зарцуулж буй хөрөнгө оруулалтаас гадна иргэдийнх нь эрүүл эсэхэд анхаарсан байна.