
11 дүгаар сарын 3-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 308 дахь өдөр бөгөөд он дуусахад 58 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +7 хэмийн дулаан бол шөнөдөө -7 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 4, зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал бие эрхтний хүч сайжрах гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2400.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.50, юань 355.80, вон 2.10 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- УИХ дахь АН-ын бүлэг 12.00 цагт "Их Эзэн Чингис хаан" танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.
- 14.00 цагт Монгол-Солонгосын усны салбарын бодлого болон хамтын ажиллагаа сэдэвт семнар Blue Sky ийн 3 давхарын Crystal танхимд болно.
- 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Монгол сүү цагаан идээ үйлдвэрлэгчдийн улсын АНХДУГААР зөвлөгөөнийг зохион байгуулах болсон тухай Сүү цагаан идээний үйлдвэрлэлийг дэмжих "Үндэсний цагаан далай" сан ТББ-ын УЗ-ийн гишүүд мэдээлэл хийнэ.
- Коосэн-Японы үндэсний технологийн хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын нээлт Мэдээлэл Технологийн Үндэсний Паркт 15.00 цагаас болно.
- ЮНЕСКО-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Монгол улсын Шинжлэх ухааны Академи хамтарсан эрдэм шинжилгээний ажилтан, их, дээд сургуулиудын багш нарт зориулсан ёс зүйн сургалт 09.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхарт эхэлнэ.
- 08.00 цагт ХУД-ийн Алтай хотхонд байрлах Гамшигтай тэмцэх сургалтын төвд Нийслэлийн онцгой комисс хуралдана. Өнөөгийн нөхцөл байдал болон гамшгийн бэлэн байдлын талаар мэдээлэл өгнө.
- "Эх хэлний цахим хөгжил-2016" анхдугаар чуулган Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт 10.00 цагт эхэлнэ.
- 11.00 цагт Ардчилсан намын байранд АН-ын Орон нутгийн сонгуулийн Ерөнхий менежер, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдээлэл хийнэ.
- Дундговь аймгийн Мандалговь хотод “Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2016-Нэг бүс, нэг зорилго” хурал зохион байгуулагдана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Малдивт Ялалтын баярын өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Япон улсад Соёлын өдөр тохиож байгаа юм байна.
- 1995 оны энэ өдөр АМерикийн алдарт загвар өмсөгч Kendall Jenner мэндэлжээ.
- Оросын театр, кино урлагийн алдарт жүжигчин Александр Викторович Дедюшко таалал төгсчээ.
- 2014 онд дэлхийн 6 дахь хамгийн өнөдөр барилга, дэлхийн баруун бөмбөрцгийн хамгийн өндөр барилга болох Нью-Йорк хотын худалдааны төв цамхаг "One World Trade Center" албан ёсоор нээлтээ хийжээ.