
11 дүгаар сарын 4-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 309 дахь өдөр бөгөөд он дуусахад 57 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +6 хэмийн дулаан бол шөнөдөө -5 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 5, таван шар мэнгэтэй цагаан бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2404.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.30, юань 355.80, вон 2.12 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 12.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөрсөг спорт тэмцээн Хан-Уул дүүргийн спорт ордонд нээлтээ хийнэ. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр оролцоно.
- 09.00 цагаас "Цайны зам" эрдэм шинжилгээний бага хурал Үндэсний түүхийн музейд болно.
- 09.00-17.00 цагийн хооронд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн дээр Номын сангийн нээлттэй өдөрлөг болно.
- Монгол төрийн мэргэн сайд А.Амарын мэндэлсний 130 жилийн ойд зориулж Шинжлэх ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн, Булган аймгийн ЗДТГ-тай хамтран “Мэргэн сайд, нэрт түүхч А.Амар” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, Монголын түүхийн олимпиадыг 11 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Булган хотод зохион байгуулна.
- Цус сэлбэлт, судлалын үндэсний төв “Цусны албаны хөгжил ба технологийн шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний Xlll бага хурлыг зохион байгуулахаар болжээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Панамын улсад Үндэсний далбааны өдөр тохиож байна.
- 1987 оны энэ өдөр Big Bang хамтлагын гишүүн T.O.P (Choi Seung-Hyun) мэндэлжээ.
- Мөн 1993 оны энэ өдөр Teen Top хамтлагын гишүүн C.A.P (Bang Min-Soo) мэндэлжээ.
- 2015 онд Өмнөд Судан улсын Juba олон улсын нисэх онгоцны буудалд нэгэн ачааны онгоц осолдож, 37 хүн амь насаа алджээ.
- 2015 онд Пакистанд нэгэн барилга нурж, 45 гаруй хүн амь насаа алдаж, 100 гаруй хүн бэртэж шархаджээ.