
11 дүгаар сарын 7-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 312 дахь өдөр бөгөөд он дуусахад 54 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -7 хэмийн хүйтэн бол шөнөдөө -16 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 7, хоёр хар мэнгэтэй харагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2407.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.20, юань 357.00, вон 2.14 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Энэ сарын 7-11-ны хооронд АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо 4 жил тутам зохиогддог "Memoriad-2016" оюуны олимпт эх орноо төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 14 тамирчин (7-33 нас), багш дасгалжуулагч нарын хамт оролцоно.
- “Явуулын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах” төслийн туршлага солилцох уулзалт 09.30 цагт Корпорейт зочид буудлын хурлын танхимд болно.
- Соёл, эрдэм шинжилгээний “Сувдан Сондор” хөтөлбөр, Монголын Үндэсний Музей хамтран Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, химич, эрдэс судлаач, сэтгүүлч Г.Гонгоржавын "Чулууны хээ" үзэсгэлэн Монголын Үндэсний Музейн музейн үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ.
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас "ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ" эрдэм шинжилгээний бага хурлыг 09.30 цагаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 10 давхарын хурлын зааланд зохион байгуулах гэж байна.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас “Сумын эмч” олон ангит киноны нээлтийн талаар ТВ-9 телевизээс мэдээлэл хийнэ.
- Корпорэйт зочид буудал 3-р давхрын хурлын танхимд 09.30 цагаас “Явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагааг танилцуулах, үр дүнг хэлэлцэх зорилгоор “Туршлага солилцох семинар” болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Унгар улсад Дуурийн өдөр тохиож байна.
- 1936 оны энэ өдөр Москва хотын захирагч асан Юрий Лужков мэндэлжээ.
- 1997 оны энэ өдөр Seventeen хамтлагын гишүүн The8 (Xu Ming Hao) мэндэлжээ.
- 2012 онд Гватемалын Бүгд Найрамдах Улсад маш хүчтэй газар хөдлөлт болж 52 гаруй хүн нас баржээ.
- 1996 онд НАСА Америкийн роботон сансрын хөдөл болох "Mars Global Surveyor"-г хөөргөжээ.
- 1990 онд Мэри Робинзон Бүгд Найрамдах Ирланд улсын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогджээ.