
11 дүгаар сарын 8-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 313 дахь өдөр бөгөөд он дуусахад 53 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 0 хэмийн дулаан бол шөнөдөө -15 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 8, нэг цагаан мэнгэтэй хөх морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас уртсах гэнэ. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2425.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.20, юань 359.00, вон 2.13 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагаас Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд (Хангарьд ордны 1-р давхарт) хотын дарга С.Батболд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
- Жилдээ 750 гаруй мянган иргэнд болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх дадлага сургалт явуулах хүчин чадалтай, олон улсын жишигт нийцсэн Монголын анхны томоохон сургалтын төвийн нээлт 11.30 цагт болно.
- Турк улсын Измир хотноо болсон энэ жилийн Өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах Даамын тэмцээнд амжилттай оролцсон манай улсын баг тамирчид 10.15 цагт "Чингис хаан" нисэх буудалд газардана.
- 6 сартайгаас 35 хүртлэх насны хүн амын улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтцын түвшин тогтоох судалгааг энэ оны 11-12 дугаар сард орон даяар зохион байгуулах гэж байна. Энэхүү судалгааны зорилго, зохион байгуулалт, үйл ажиллагаа, ач холбогдол, олон нийтэд хүргэх мэдээлэл харилцааны нээлт 16.00 цагт Бест Вестерн Премьер (Туушин) зочид буудалд болно.
- "Сионийн мэргэдийн протокол" шинэ номын нээлтийн баяр 18.00 цагаас Интер номын дэлгүүрт болно.
- 09.00 цагаас "Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийг тооцох нь" сэдэвт бүсийн семинарь Засгийн газрын III байрны 401тоот хурлын танхимд болно.
- Соёл, эрдэм шинжилгээний “Сувдан Сондор” хөтөлбөр, Монголын Үндэсний Музей хамтран Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, химич, эрдэс судлаач, сэтгүүлч Г.Гонгоржавын "Чулууны хээ" үзэсгэлэн Монголын Үндэсний Музейн музейн үзэсгэлэнгийн танхимд 10.00 цагаас нээгдэнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 10.30 цагаас "Нээлттэй Ардчилсан нам-шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн"-өөс АН-ын дотоод шинэчлэлтэй холбогдуулан АН-ын Гүйцэтгэх зөвлөлд өгөх шаардлагын талаар мэдээлнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Кёкүшюзан Д.Батбаяр оффшор дансны асуудлаар мэдэлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Радиологийн Олон улсын өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Интерсекс хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа юм байна.
- 1970 оны энэ өдөр Канадын жүжигчин Майкл Жэксон мэндэлжээ.
- 1986 оны энэ өдөр Зөвлөлт Холбоот Улсын улс төрч, хувьсгалч Вячеслав Молотов таалал төгсчээ.
- 2013 онд Филиппинд маш хүчтэй хар салхи дэгдэж, 6340 хүн амь насаа алдаж, 1000 орчим хүн сураггүй алга болж, 2.86 тэрбум ам.долларын хор уршиг учруулж байжээ.