
Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/709 дүгээр захирамж гарсны дагуу Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон салбаруудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орсон байна. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн даваагаас баасан гарагуудад өглөө 08.30 оройн 17.30 цаг хүртэл ажиллахаар болсон байна.